• Өнөөдөр 2025-03-19

Зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөлд хяналт тавихыг үүрэг болголоо

2021-02-17,   521

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод энэ сарын 23-ны 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийслэлд хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд өчигдрөөс /2021.02.16/ зарим зах, худалдааны төвийн хүнсний хэсгийг үе шаттайгаар нээгээд байна. 
 
Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр хатуу хөл хорионы хугацаанд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөөс сэргийлж, ажиллахыг үүрэг болголоо. 
 
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүйн тулд хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, тухай бүрд нь олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгож байна" хэмээн мэдэгдлээ

Зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөлд хяналт тавихыг үүрэг болголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188