Тодорхой хаяг, байршилгүй нууцаар үйл ажиллагаа явуулж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг олноор нь хохироож байгаа “Шинэ тэнгэр газар” хэмээх газар манай улсад үйл ажиллагаа явуулаад удаж байна. Энэхүү шашны гаж урсгал нь өөрийнхөө байгууллагад иргэдийг олноор нь элсүүлж, мөнгө угаах зорилготой үйл ажиллагаа явуулдаг байна. Тус газраас зохион байгуулдаг хурал, зөвлөгөөнд нэг удаа л очиж суусан түүнээс буцаж гарч чадахааргүй дарамтанд ордог гэх. Мөн тэд өөрөөсөө гадна гэр бүлийнхээ 2-3 иргэнийг заавал элсүүлэх шаардлагатай болж, гэрийнхэндээ худал хэлж, гэрээсээ хулгай хийж, тэднийхээ регистерийн дугаар, гар утасны дугаар, хаана, ямар ажил хийдэг зэрэг хувийн бүхий л мэдээллийг нь өгч, элсэхгүй гэсэн хүүхдүүдээ хүртэл араатан шиг үздэг болтлоо өөрчлөгддөг байна. “Шинэ тэнгэр газар” хэмээх сүмд явж байсан эмэгтэй саяхан өөрийг нь “Мөнх настай, хэзээ ч үхэхгүй бурхан болсон” хэмээн итгүүлж байсан хүмүүсийнхээ дунд учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр энэ тухай хэвлэлийн бага хурал хийж, “Шинэ тэнгэр газар” хэмээх шашны гаж урсгалын байгууллага үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг, хүмүүсийн амь, амьдралыг яаж сүйрүүлдэг тухай бодит жишээг ил болгосон юм.
Хэвлэлийн хурлын үеэр хохирогч Г.Батбямба "Манай ээж энэ сүмд 2024 оны нэгдүгээр сараас явж эхэлсэн. Түүнд явж эхлэхдээ бидэнд сэтгэл зүйн сургалтад явж байгаа, тэр байгууллагаа нийгэмд сайн үйлсийн ажил, буян хийдэг газар” гэж тайлбарлаж байсан юм. Гэтэл ээж маань намайг энэ сүмдээ явахыг шаардаж эхэлсэн. Чи явбал дүү нар чинь явна гээд шахаж эхэлсэн. Тэгээд худлаа ярьж дууддаг болсон. Түүнийгээ манай бурхан "Сүнс аврахын тулд худлаа яриад, зодоод ч болтугай авчир гэдэг" гэх болсон. Сүүлдээ зан ааш нь эвдрээд намайг "Чи Сатаны сүнстэй учраас ирэхгүй байна. Сатаны сүнс гэж харааж, Сатаны шээснүүд" гэж хүүхдүүдээ харааж эхэлсэн. "Би мөнх насална, та нар аврагдмаар байна уу” гэж явсаар энэ жилийн есдүгээр сарын 16-ны өдөр тус сүм дээрээ бурхан болсон. 49 хоног нь өчигдөр дууссан. Ийм байдалтай ээжийгээ алдсандаа маш их харамсаж байгаа. Тиймээс энэ муухай урсгалыг болиулах үүднээс энэ мэдээллийг хийж байна. Цаашдаа олон хүн битгий хохироосой гэж хүсэж байна" гэлээ.
Өөр нэг хохирогч "Энэ урсгал нь Монголд "Монгол сувд сүм" гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг "Шинэ тэнгэр газар" гэж бий. Манай улсад орж ирээд 10 гаруй жил болсон байна. Энэ сүмд 12 мянга гаруй хүн байдаг гэнэ. Гадуур явж байгаа хүмүүсийг тархийг угааж, ургаас нэгийг гээд гэр бүлийнхээ нэг хүнийг заавал ирүүлэхийг шаарддаг юм билээ. Маш олон газар үйл ажиллагаагаа явуулдаг. Ээжийн хэлж буйгаар энэ газар нь хүмүүсийг "Хувь хүний хөгжлийн сургалт, сэтгэл засал, англи, солонгос хэлний үнэгүй сургалт, виз гаргана" гээд элсүүлдэг байгаа юм. Ингээд яваандаа библи судлах ёстой гээд библийн номлолоо зааж эхэлдэг. Ингээд АХА тэмцээн зохион байгуулах, шалгалт авах гэх мэт ажиллагаа явуулсаар "Бурхан бий" гэдэгтээ итгүүлдэг. Тэгээд настай хүмүүсийн "Мөнх насална. Та нар үхэхгүй" гэж тархийг нь угаадаг. Тэгээд явахаа болино гэхээр нь "Та үхнэ. Үр удмаараа үхнэ. Та нар аврагдахгүй" гэх мэтээр айлган сүрдүүлдэг байсан” гэв.
.jpg)
БНСУ-ын иргэн Lee Man Hee-ийн уг урсгалыг 1984 онд Өмнөд Солонгосын Кёнги мужийн Аньян хотод нээжээ. Харин түүний дараагаар 1986 онд Өмнөд Солонгос даяар салбар сүмүүд байгуулагджээ. “Шинчеонжи” шашны урсгалын сургалт, номлолын гол агуулга нь Lee Man Hee аврагч элчийн тайлбар номлол хамгийн үнэн зөв, Есүсийн илгээсэн элч хэмээн тахин шүтэж, ер бусын нэгэн хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, бодит амьдралд үл нийцэх сургаал, номлолыг түгээдэг.
Тодруулбал “Lee Man Hee-ийн шашны гаж урсгал нь зарим нэг хүн, үзэл санаа, зүйлийг хэт улайран шүтэж, бүх л зүйлээ түүндээ зориулдаг бүлэг буюу хөдөлгөөн юм. Гишүүдийнхээ сул талыг ашиглан дарамт шахалт үзүүлэх, тэдний бодол санааг хянах (гэр бүл, найз нөхдөөс нь холдуулдаг, хүчгүй сул дорой бусдыг аялдан дагалдагч, бүлгийн хүчтэй шахалтанд оруулдаг, гишүүдийнхээ мэдээлэл авах сувгийг хянаж удирддаг, хувь хүний эрх чөлөөг хязгаарлан, чөлөөт сэтгэлгээг боомилж, шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг зэрэг) ёс зүйгүй арга хэрэглэн эрхэндээ оруулж үүсгэн байгуулагч удирдагчийн хүсэл зорилгыг биелүүлэхийг зорилго болгон гишүүд, тэдний гэр бүл, нийгэмд хохирол учруулдаг” гэж тодорхойлжээ.

“Шинэ тэнгэр газар” нь Улаанбаатар хотод 7-8 салбартайгаа гадна 21 аймагт үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Тус байгууллага нь нууцаар үйл ажиллагаа явуулж, гадны хүн оруулахгүйн тулд дотроосоо түгжиж байгаад сургалтаа явуулдаг байна. Мөн хувь хүний хөгжлийн сургалт, амьдрах арга ухааны лекц, сайн үйлсийн ажил хийдэг гэх нэрээр халхавчлан томоохон зочид буудлуудыг түрээслэн сургалт, уулзалтуудаа зохион байгуулдаг юм байна.

| “ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ... |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |