• Өнөөдөр 2024-05-18

Д.СУМЪЯАБАЗАР: Кино театр, үсчин зэрэг бүх төрлийн үйл ажиллагааг явуулах талаар журам баталлаа

2021-02-17,   665

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны буюу 47 дугаар сургууль дээрх шинжилгээ авч буй үйл ажиллагаатай танилцлаа.
 
Тэрбээр энэ үеэр "Эдийн засгийг яаралтай сэргээх арга хэмжээ авах шаардлагатай байна. Бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр гурван их наядын арга хэмжээ авах юм байна лээ. Дүүрэг, орон нутагт хүнд сурталгүй ажиллах хэрэгтэй. Бүгд утсаа авахдаа нэрээ хэлж байх хэрэгтэй. Ариутгал халдваргүйтгэлээ сайн хий. Вакцин орж ирнэ. Вакцин ирсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ барих, аргачлалыг баримтлах нь чухал.
 
Кино театр, үсчин гээд бүх төрлийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаарх журам Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Үүний дараа гарын авлага тараана" гэлээ

Д.СУМЪЯАБАЗАР: Кино театр, үсчин зэрэг бүх төрлийн үйл ажиллагааг явуулах талаар журам баталлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188