• Өнөөдөр 2025-10-31

Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ

2025-10-31,   141

 
Төрийн үйлчилгээний цахимжилтын чанар, хүртээмж, системийн уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан ажлын хэсэг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын А/147 дугаар тушаалаар байгуулагдлаа.
 
Ажлын хэсэг нь төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний бодит хэрэгжилт, иргэдэд хүрч буй үр нөлөө, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөөллийг судалж, илүү хүртээмжтэй, ил тод, хэрэглэгч төвтэй цахим үйлчилгээний орчныг бүрдүүлэх санал дүгнэлт боловсруулах зорилготой юм.
 
Ажлын хэсгийн зорилт:
-Төрийн цахим үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлын агуулга, давтамжид дүн шинжилгээ хийх;
-Төрийн байгууллагуудын шийдвэр, захиргааны хэм хэмжээний акт цахим хэлбэрээр бүрэн нийтэд нээлттэй байгаа эсэхийг үнэлэх;
-Цахим үйлчилгээ ашиглахад хялбар байдал, нэмэлт цаасан баримтын шаардлагыг тодорхойлох;
-Төрийн мэдээллийн систем, программ хангамжийн уялдаа холбоо, мэдээлэл солилцоог судалж, сайжруулах санал боловсруулна. 
 
Мөн Монгол Улсын цахим засгийн индексийн үзүүлэлтээр 48 байр урагшилсан амжилтыг улам бататгахын тулд “цахимаар түрүүнд” зарчмыг бодит ажил болгох, E-Mongolia системд бүртгэлтэй 87 байгууллагын 1263 төрийн үйлчилгээг бодит хэрэглээнд нийцүүлэн оновчлох, давхардлыг арилгах, иргэдэд ойлгомжтой, хялбар болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 
Түүнчлэн төрийн байгууллагууд цахим хэлбэрт зүгээр нэг шилжих бус, процессын дахин инженерчлэл (ПДИ)-ийн зарчмаар үйл ажиллагаагаа оновчлон, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах юм.
 
Ажлын хэсгийн хүрээнд хийгдэх судалгаа, шинжилгээ нь төрийн байгууллагуудын цахим шилжилтийн бодит байдалд үндэслэлтэй үнэлгээ хийх, цаашдын бодлого, шийдвэр гаргалтад ашиглагдах чухал баримт болно

Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188