• Өнөөдөр 2025-10-30

Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна

АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.  2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна. Үүнээс дараах байдлаар буулгалт хийгдэж байгаа юм.
 
Дархан өртөө – нэг вагон
Рашаант өртөө – зургаан вагон
Толгойт өртөө – есөн вагон
Улаанбаатар өртөө – таван вагон
Сайншанд өртөө – таван вагон
Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хаягтай таван вагон бэлэн байгаагаас гадна 49 вагон шатахуун тээврийн галт тэрэг замд хөдөлсөн байна.
 
Тус 49 вагон дараах чиглэлүүдэд хүргэгдэхээр явж байна:
 
Улаанбаатар – таван вагон
Толгойт – 26 вагон
Рашаант – таван вагон
Улаанбаатар (нэмэлт) – зургаан вагон
Сайншанд – хоёр вагон
Дархан – хоёр вагон
Эрдэнэт –найман вагон
Мөн Ангарскийн үйлдвэрээс ачигдсан 59 вагон АИ-92 автобензин Улан-Удэ өртөө рүү хөдөлсөн байна. Үүнээс гадна, улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байгаа мэдээлэлтэй байна гэж Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдээллээ

Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188