• Өнөөдөр 2025-10-30

Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой

2025-10-30,   113

“Хотула” аппликейшн, сайн карт болон иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан иргэд түлшээ худалдан авч буй. Тодруулбал, сайн картгүй болон аппликейшн ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн ард байрлах QR кодоо уншуулснаар виртуал карт үүсгэж, түлш худалдан авах боломжтой юм. 
 
Түлш борлуулалтын цэгт иргэний үнэмлэхтэйгээ очиход борлуулагч таны иргэний үнэмлэхийн QR кодыг өөрийн аппликейшнаар уншуулах бөгөөд 7 хоногт 7 шуудай түлш авах эрхтэй. Хэрвээ та орон нутгийн болон орон сууцны хаягтай бол тухайн хороондоо түр оршин суугчаар бүртгүүлж, уг мэдээллээ цахимаар “Тавантолгой түлш” ХХК руу илгээнэ. Ингэснээр та иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой болно.
 
Мөн өрхийн нэг гишүүн “Хотула” аппликейшнд бүртгүүлснээр тухайн гэр бүлийн бүх гишүүд иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой.  

Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188