• Өнөөдөр 2025-10-30

Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ

2025-10-30,   162

“Виз гаргаж өгнө”, “Валют солино", "Барилгын материал зарна", “Зурхайч, үзмэрч хийнэ” гэж иргэдийг залилж байсан 37 настай, эмэгтэй “С”-ыг цагдаагийн алба хаагчид энэ сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоожээ. Уг этгээд нь 2020 оноос хойш залилах гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна.
 
Сэжигтэй этгээдийг 48 цаг саатуулж, оргон зайлах хугацаанд ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
 
Иймд иргэд та бүхэн цахим орчинд явж буй зар мэдээлэл үнэн, бодитой эсэхийг сайтар нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188