Жүжигчин С.Ариунбямба Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнууллаа. Тэрбээр “Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоор нийт ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш баяртай байна. Төрүүлж өсгөсөн ижий аав, эрдмийн замд хөтөлж, энэ мэргэжлийг эзэмшүүлж, үлдээсэн эрхэм багш нартаа баярлалаа. Бүхий л цаг хугацаанд ард минь түшиж, тусалж, дэмжиж, хайрлаж халамжилж байсан хайрт ханьдаа мөн баярласан сэтгэлээ илэрхийлье. Мэргэжил нэгт уран бүтээлч ах эгч, найз нөхөд, дүү нартаа, бидний уран бүтээлийг дэмжиж, халуун алга ташилтаар урам хайрладаг үзэгчдэдээ мөн маш их баярлалаа. Аав минь 1984 онд гавьяат авч байсан. Насаараа Дундговь аймагт жүжигчин, найруулагч, даргын алба хашиж байсан хүн. Шагнал авна гэдгээ зураг авалт дундуураа мэдсэн. Эхэндээ үнэн юм уу, худлаа юм уу гээд итгэж өгөөгүй ч дараа нь яалтачгүй итгэсэн дээ. Кино салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Олон сайхан дүр бүтээсэн цаашдаа ч үзэгч олонтойгоо хамт байх болно” гэлээ.
| С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |