• Өнөөдөр 2025-12-16

Шахмал түлш зарна гэсэн зараар иргэдийг залилсан хэрэг бүртгэгджээ

2025-10-21,   335

“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
 
Тодруулбал, “Шахмал түлш худалдаа, авна, зарна” группээр дамжуулан нэг тонн шахмал түлш авахаар хандаж урьдчилгаа мөнгө шилжүүлж залилуулсан байна.
 
Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж залилж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд аливаа зүйлийг худалдан авахдаа урьдчилгаа мөнгө болон төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Шахмал түлш зарна гэсэн зараар иргэдийг залилсан хэрэг бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188