Цаг үеийн асуудлаар зарим гишүүн мэдээлэл хийж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын их хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсэж байгаа учраас хуулийн хүрээнд асуудлаа шийдье, унах босох нь хэнд ч хамаагүй ээ. Хамгийн гол нь бид Үндсэн хуульт, ардчилсан тогтолцоотой улсын хувьд хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, энд үүсээд байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Эцэг хууль буюу Монгол Улсын Үндсэн хууль, түүнийг дагалдан гарсан бусад хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байж бид бүхэн энэ үүсэж байгаа нөхцөл байдлаас зөв гарна. Хууль дүрмийн дээгүүр гишгэх юм бол энэ улсад бидэнд найдах зүйл үгүй болно, ардчилалд аюул учирна. Өнөөдөр 10:00 цагаас хойш ирц бүрдүүлэх гээд байгаа энэ хурал хууль бус юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль гэж бий. Дэгийн тухай хуульд хуралдааны тов дараалал тогтооход баримтлах журам гэж бий. Үүний 6.2-т нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10:00-13:00 цаг, 14:00-18:00 цагт хуралдана. Гишүүд 09:00 цагаас эхлэн иржээ бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцүүлж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно. Ажлын зайлшгүй шаардлага байгаа бол зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга нэгдсэн хуралдааныг энэ хуулийн 6.2-т зааснаас бусад ажлын өдөрт зарлан хуралдуулж болно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл 6.2 дугаар заалтаар өчигдөр чуулганы хуралдаан эхлээгүй, ирц бүрдээгүй. УИХ-ын тухай хуулиар нийт гишүүдийн олонх ирснээр чуулганы хуралдаан эхэлдэг. Өчигдөр пүрэв гараг байсан, одоо явж байгаа ирц бол пүрэв гарагийн ирц. Пүрэв гарагийн ирцийг хаагаад баасан гарагийн буюу 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн ирц нээгдэх ёстой. Ингэж шинээр ирц бүрдүүлж байж УИХ-ын чуулган эхлэх ёстой. Өчигдөр ирц бүрдээгүй байгаа чуулганы хуралдааныг сунгах нэрийдлээр УИХ-ын индэр дээрээс бүх гишүүдийг янз бүрээр дуудсан асуудал үүссэн. Энэ дээр ёс зүйн асуудал яригдана. Үндсэн хууль зөрчиж байгаа УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүд орохгүй байх бүрэн эрхтэй. Эрхийнхээ хүрээнд хуралдаанд оролцохгүй байх бүрэн эрхтэй. Эрхээ эдэлж байгаа гишүүдийг элдвээр хэлэхгүй байхыг шаардаж байна” гэв.
| Г.ДАМДИННЯМ: Үндсэн хууль зөрчиж байгаа УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүд орохгүй байх эрхтэй. Эрхээ эдэлж байгаа гишүүдийг элдвээр хэлэхгүй байхыг шаардаж байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |