• Өнөөдөр 2025-10-15

Эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны аравдугаар сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээллийг шалгав.
 
Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
 
Түүнчлэн эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт гурван хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэн, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна.
 
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 915 хэрэг шалгагдаж байна

Эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188