• Өнөөдөр 2025-03-19

ГЗБГЗЗГ-ын 31 алба хаагч дүүргүүдэд эргүүлд гарч, үүргээ гүйцэтгэж байна

2021-02-15,   969

УОК-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын эрэгтэй 31 албан хаагчид 08:00-22:00 цагийн хооронд Нийслэлийн зургаан дүүргийн холбогдох байршлуудад эргүүл, хамгаалалтын ажиллагаанд ажиллаж байна. Харин эмэгтэй албан хаагчид гэрийнхээ ойролцоо байршилд гарч буй эргүүлүүддээ халуун хоол, цай хүргэж өгч байгаа юм.

 
Иргэд Та бүхэнд хөл хорионы дэглэмээ сахиж, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээндээ идэвхтэй хамрагдаж, гэртээ байж, цахимаар золгохыг уриалж байна. Энэ цаг үед Барилга, хот байгуулалтын яам болон салбар байгууллагууд нэг хүчээр ажиллаж байна. Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын хөгжлийн төв, Төрийн Орон Сууцны Корпораци, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Барилга болон газрын салбарын #147 албан хаагчид өглөө 8 цагаас оройн 22 цагийн хооронд Нийслэлийн 6 дүүргийн холбогдох байршлуудад үүрэг гүйцэтгэж ажилласаар байна.
 
Иргэн та “Нэг хаалга - нэг шинжилгээ” -дээ идэвхитэй хамрагдаж сар шинийн дараа халдварын тархалтыг хумьж авахын төлөө хамтдаа хичээцгээе.
 
Нэг_хүч_нэгдмэл_зорилго #БХБЯ, #ГЗБГЗЗГ

ГЗБГЗЗГ-ын 31 алба хаагч дүүргүүдэд эргүүлд гарч, үүргээ гүйцэтгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188