• Өнөөдөр 2025-10-10

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай хэмээн тохиромжгүй

2025-10-09,   142

Аргын тооллын: 2025 оны  аравдугаар сарын 09, Пүрэв гараг
 
Наран ургах шингэх: 07:03-18:16
 
Үс засуулбал: Эд малын гарлагтай тохиромжгүй.
 
Барилдлага:
 
Аргын тооллын аравдугаар сарын 9, Бархасвадь гараг. НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН Билгийн тооллын 18, Гоё хүүхэн одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана.
 
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.
 
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Дашням өдөр. 

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай хэмээн тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188