• Өнөөдөр 2025-10-08

АТГ: Авлигын эсрэг сургалтад 429 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Архангай аймгийн болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт Зөвлөмж хүргүүллээ.
 
Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”, “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах журам”, “Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоол” зэрэг шийдвэрийг хянаж, санал хүргүүлэв.
 
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 12 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 429 албан тушаалтныг хамрууллаа

АТГ: Авлигын эсрэг сургалтад 429 албан тушаалтныг хамруулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188