• Өнөөдөр 2025-03-19

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 170 мянга гаруй өрхийг хамруулаад байна

2021-02-15,   547

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн дундах халдварын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалтыг хийж буй. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөв хоногт нийт 109.068 өрхөөс шинжилгээ авч, 11 хүнээс халдвар илрүүлээд байна. Үүний зургаа нь эхний гурван өдөрт илэрсэн бол дөрөв дэх өдөр тэдгээрийн ойрын хавьтал  бүхий гэр бүлийн таван хүнээс халдвар нэмж илэрлээ. 
 
Харин төрийн 808 байгууллагын 62646 иргэнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Иймд давхардсан тоогоор нийт 171 мянган өрхөд шинжилгээ хийгээд байна. Одоо үлдсэн 240 мянган өрхөөс есөн хоногт багтаан “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г авахаар ажиллаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 170 мянга гаруй өрхийг хамруулаад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188