• Өнөөдөр 2025-03-19

Д.Сумъяабазар: Эхлээд Сонгинохайрхан дүүргийг ШАР БҮС болгоно

2021-02-15,   587

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явц болон төлөвлөлтийн  талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотод сайн дурын болон зорилтот байдлаар иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа. Сонгинохайрхан дүүргийн иргэдээс өнөөдөр, маргааш шинжилгээ авна. Энэ сарын 17-нд Баянгол, 18-нд Хан-Уул дүүргээс шинжилгээ авна.  Хан-Уул дүүрэг дээр 1-2 өдөр шинжилгээ авах байх. Дараа нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдээс шинжилгээ авах хуваарьтай байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэсэг, хороодоор нарийвчлаад шинжилгээ аваад эхэлж байна. Нэг ёсондоо Сонгинохайрхан дүүргээс эхлээд шинжилгээ авч Улаанбаатар хотын иргэдийг бүрэн “самнаж” байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ дундаас халдвартай иргэдээ илрүүлнэ. Ингэхээр Сонгинохайрхан дүүрэг шар бүс болно. Дараа нь Баянгол дүүргийг энэ маягаар шинжилгээнд хамруулаад шар бүсэд шилжүүлнэ. Хотын хэмжээнд маш сайн “самналт” хийж аваад вакцинтай золгож, дараагийн арга хэмжээ эхэлнэ” гэлээ.
 
Сонгинохайрхан дүүрэгт өнөөдрийн байдлаар шинжилгээний явуулын 50, суурин 10 цэг ажиллаж байгаа. Тиймээс иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар зохион байгуулж, иргэдэд мэдээллийг ойлгомжтой өгөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Д.Сумъяабазар: Эхлээд Сонгинохайрхан дүүргийг ШАР БҮС болгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188