“Анхны хайр хүчтэй
Анхны дурлал ариухан...” гэж дуулах цээл хоолойт “хүү”-г өдгөө мэдэхгүй хүн байхгүй. Хүний амьдралын хамгийн нандин үеийг хөглөн эгшиглэх энэ дуу ч монголчуудын сэтгэл зүрхэнд мөнхөд эгшиглэдэг. Н.Өнөдэлгэр ганц “Анхны хайр”-аар ч зогсохгүй зүүд, зүрхний наран болсон аавуудаа ч хайрлан дуулсан.
“UBS” телевизийн “Universe best songs-2010” наадмын шилдэг оролцогчдын нэгээр шалгарч, хит дуунуудаа хүргэж эхэлсэн тэрбээр харин “Зүүдний наран” дуунаасаа хойш сурах, боловсрох тал дээрээ анхаарч, уран бүтээлээсээ хэсэгтээ хөндийрсөн байдаг. Ингээд 2022 онд эргэн ирж байгаагаа мэдэгдэж, дуугаа дуулж эхэлсэн. Түүний дуулах энэ авьяас нь дуурийн дуучин ааваас нь эхлэлтэй юм билээ. Аав нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт дуулаачаар ажиллаж байгаад 1996 онд хотод орж ирээд, 2001 он хүртэл Дуурийн театрт ажиллаж байсан гэдэг. Тиймдээ ч аавынхаа хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлэх, нэрийг нь өндөрт өргөх үүрэг түүнд бий учир урлагтаа үнэнч байж, өөрийгөө сорьж, дуулах нөөц чадвараа улам хөгжүүлж, дайчилж, тууштай байхаар зорьсон тухайгаа ч бидэнд урам зориг дүүрэн ярьж байсан. Ах, эгчийнхээ зааж өгсөн дууг дуулж урлагийн үзлэгт орж байр эзэлдэг хөвгүүн байхаасаа л тэр дуулах сонирхолдоо хөтлөгдсөөр өнөөдрийг хүрч яваа аж.
Ингээд харахаар бага насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх, “Хүү нь ард түмний хайртай дуучин болсон шүү” гэдгийг аавдаа харуулах урт зам түүнд байгаа юм.
Гэвч харамсалтай нь, саяхан л дуугаа дуулж, бусдад аз жаргал, хайр, дурсамжийг түгээж байсан тэр Монголд онош нь тогтоогдох, эмчлэгдэх боломжгүй хүнд өвчнөөр өвдөж, БНХАУ-ын гуравдугаар зэрэглэлийн эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсноо дуулгалаа. Урлаг соёлынхон, монголчууд ч дуучиндаа туслаж, дуу хуураар нь тэтгэн тэнхэрдгийнхээ хариуг барих бололтой. Цөм л зар, мэдээ түгээж, хуваалцаж байна.
Тийм ээ, амьдралын замд тулгарах өвдөлт, зовлонг зоригтойхон давж гараад, хүсэл мөрөөдлөө заавал биелүүлэх өдөр чамд ирнэ ээ, Н.Өнөдэлгэр ээ. Тэр хүртэл тэвчээртэй байгаарай. Ард түмнийг тийм сайхан хоолой, хит дуунуудаараа амьдралынх нь туршид уяраан хөглөж, сэтгэлийг нь амраан жаргаасан юм чинь эдгэнэ ээ. Аялгуут дуу, ард түмий сэтгэлийн дэм шиг эдгээгч эм, анагаагч ухаан үгүй. Тиймээс тэнхээтэй байж, даван туулаарай. Өвчнөө ялан дийлж босож ирээд, аав шигээ дуучин, бүр ааваасаа ч давсан уран бүтээлч болж, өшөө ч олон хит дуугаараа хүмүүсийн сэтгэл зүрхийг баясгана гэдэгт итгэлтэй байна. Монголчууд Н.Өнөдэлгэртээ хайртай, халуун сэтгэлээ ч харамгүй зориулна.
"Өвсний толгойд шүүдэр хяруусаад
Өмөг түшиг аавыгаа үгүйлэх юм
Сэтгэлд ургасан зүүдний наранд тань
Сэвлэг даахь минь нялхаараа л явна даа..." гэх сэтгэлд ойр дуу чинь өнөөдөр ч аавыгаа дурссан олон хүний сэтгэлд дотноор эгшиглэж байна. Эдгэж босоод, ийм сайхан дуу олныг хийж, хүний амьдралын жаргал, зовлонг дуу хуураараа жаргаагаарай. Нэг тийм цээл, дотно, сэтгэлд хүрсэн хоолой чинийх шүү.
Халуун сэтгэлээ харамгүй дэлгээрэй. Данс: MN 38000500 5031608154 /Н.Өнөдэлгэр/

| АЯЛГУУТ ДУУ, АРД ТҮМНИЙ СЭТГЭЛИЙН ДЭМЭЭР ЭДГЭНЭ ЭЭ, Н.ӨНӨДЭЛГЭР ЭЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |