• Өнөөдөр 2025-10-01

Нүүрсний нийт экспортын 50 хувь нь Гашуунсухайт боомтоор гарч байна

2025-09-30,   133

Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ.
 
Өмнө нь Таван толгойгоос нүүрс ачсан жолооч хил давахын тулд замдаа зургаан удаа зогсож шалгуулдаг байсан. Үүнээс болж 20-30 км урт дараалал үүсэж, хэд хоногоор саатдаг байлаа. Харин одоо бүх процесс цахимд шилжлээ.
 
Жолооч хил рүү ойртонгуут ухаалаг гарц автоматаар машины дугаарыг уншина. Ачсан нүүрсний жинг хэмжинэ. Рентгенээр шалгаад, ямар ч хүнтэй харьцахгүйгээр шууд хил давах боломжтой. Боомт дотор лаборатори ажиллаж байгаа учраас нүүрсний дээжийг хот руу заавал илгээх шаардлагагүй.
 
Шууд шинжилгээ хийлгээд, цаг алдалгүй хил нэвтрэх шинэ боломж нээгдэж байна. Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтэрснээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг ахиулсан том алхам боллоо.
 
Манай улсын нүүрсний нийт экспортын 50 хувь зөвхөн Гашуунсухайт боомтоор гарч байна.

Нүүрсний нийт экспортын 50 хувь нь Гашуунсухайт боомтоор гарч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188