• Өнөөдөр 2025-09-30

Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна

2025-09-29,   105

Улаанбаатар  бол жилийн 200 орчим өдөр нь хүйтэн байдаг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Нийслэл хотыг дулааны дөрвөн том станц дулаанаар хангадаг бөгөөд ачаалал нь дээд цэгтээ хүрсэн. Тэгвэл "Сэлбэ 20 минутын хот" хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна.
 
Тодруулбал, 26.68 МВт хүчин чадалтай Сэлбэ дэд станц, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа станцаас дулаан хангамжаа авах юм. Сэлбэ дэд станцын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бол Дамбадаржаа станцын барилгын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байна. Дамбадаржаа дулааны станцын барилгын ажлыг 2026 оны наймдугаар сард дуусгаж, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлнэ.
 
Мөн энэхүү станцуудаас гадна нарны хавтан, геотерм буюу газрын гүний дулаанаар ч тодорхой хэсгийн дулааныг хангахаар судалгааны ажлууд үргэлжилж байна. 

Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188