“Нэг хаалга-нэг өрх” шинжилгээг өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргээс эхэлж авахаар болжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Хоёрдугаар сарын 14-16-ны хооронд хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн оршин суугчдаас шинжилгээ авна. Мөн хоёрдугаар сарын 17-19-нд Налайх, 18-нд Баянгол, 20-нд Сүхбаатар, 21-23-нд Баянзүрх дүүргийн иргэдээс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Түүнчлэн Засгийн газрын тогтоолд 14 салбарыг ажиллуулахаар тусгагдсан. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Хөл хорионы хугацаанд хүнсний бүтээгдэхүүн хомсдож болохгүй учраас хүнсний үйлдвэрлэл, бөөний төвүүдийг нээх ёстой. Тодруулбал, хоёрдугаар сарын 16, 18, 20эд үе үе шаттайгаар хүнсний 49 төвийг нээнэ. Ингэхдээ иргэд өөрийн ойролцоох худалдааны төв, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлнэ. Өөрөөр хэлбэл, нээгдсэн захуудаар үйлчлүүлэхгүй гэсэн үг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлэхгүй” гэв.
| Ц.ГАНЗОРИГ: Хөл хорионы хугацаанд Баянзүрх дүүргийн иргэн “Хүчит шонхор” захаас худалдан авалт хийх боломжгүй |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |