Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоногоо үдэж байна. Цаг хугацаа, үр дүнгийн богино зайнд Монгол Улсын уул уурхайн салбарт дорвитойд тооцогдох онцлох шийдвэрүүдийг гаргаж, хөрөнгө оруулагчдыг зөвшилцлийн ширээнд урьж, хууль бус үйл ажиллагааг цэгцэлж, төрийн удирдлагад шилжүүлсэн нь Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын бодит үр дүн байв.
Үндэсний хөрөнгө оруулагчидтай нүүр тулав
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2019 оны Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, стратегийн орд газруудаас хуулийн дагуу 34 болон 51 хүртэлх хувийг нь төрийн мэдэлд шилжүүлэхээ зарласан. Мөн уг ажлын хэсгийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томилж тэрбээр хөрөнгө оруулагчдыг зөвшилцлийн багийн нэг хэсэг гэхээс илүүтэй “худалч, хулгайч” мэтээр цоллон дуудаж, хөрөнгө хураах тухай суртал ухуулгыг идэвхжүүлсэн. Ингэж удаа дараагийн Үндсэн хуулийн шинэчлэл ч, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт ч гацсанаар хөрөнгө оруулагчид нь “хулгайч”, төр засаг нь “шантаажчин” гэгдэх болж, улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засаг газар огцорсон. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын тухайд Үндэсний баялгийн санг хэрэгжүүлэхээ ил тод зарласан ч хэлцэл, ажлын албаны уулзалт зэргийн талаар тоймтой мэдээлэл тэр бүр хэвлэлд өгөөгүй бөгөөд гагцүү “Үндэсний баялгийн санг тууштай, тогтвортой хэрэгжүүлнэ” гэсэн албан мэдээ, аман тайлбар олонтаа явж харагдсан. Харин энэ долоо хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын ажлын хэсэг стратегийн орд газрын лицензийг эзэмшиж буй үндэсний хөрөнгө оруулагчидтай уулзаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй ярилцсан нь “Үндэсний баялгийн санг хэрхэх вэ” гэдэг хариулт нь тодорхойгүй асуултад бодит хариулт болов. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордод хайгуулын болон ашиглалтын 81 тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 41 хуулийн этгээд эзэмшиж байна. Эдгээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын өгөөжийг шударгаар хуваарилах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулх нь энэ уулзалтын гол зорилго юм. Өнгөрсөн хугацаанд стратегийн ордууд Монголын эдийн засгийн хөдөлгүүр байлаа. Харин одоо ард түмний эрх ашиг, ирээдүйн баталгааг дээдэлж, хамтын хариуцлагыг ухамсарлах цаг ирлээ. Иймд ил тод, нээлттэй, тэгш шударга, хууль дээдэлсэн, харилцан өгөөжтэй хамтын ажиллагаа чухал. Ингэж байж нийгмийн хариулцлагатай, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг барижаатай уул уурхай хөгжинө” хэмээсэн бөгөөд энэ талаар удтал байр суурь илэрхийлэхээс татгалзцаж, хэлэлцээр хийхээс зайлсхийж ирсэн “М-Си-Эс” группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “МАК” группын ерөнхийлөгч Н.Цэнгүүн нар хэлэлцээр хийхэд бэлэн хэмээн мэдэгдсэн нь уул уурхайн салбарт зөвшилцөл хаалгаа нээсний нэгэн тод жишээ болов.
Төр өмчөө эргүүлэн авч, хариуцлага нэхэв
Улс төр, улстөрчид өөр өөрийн дүрэмтэй. Энэ нь гэхдээ хэн нэгний хүсэл сонирхол гэхээс илүүтэй улс орны эрх ашгаар хэмжигдэх учиртай бөгөөд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед асуудал нь босож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Н.Учралын олон нийтэд ил тод эргүүлэн авахаа зарлаж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хариуцлага нь яригдаж байсан Төгрөг нуурын ордыг Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн мэдэлд эргүүлэв авлаа. Төв аймгийн Баян сумын нутагт орших Төгрөг нуурын бүлэг орд нь УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах ч лиценз эзэмшигчид нь хууль бусаар ХонКонгийн хөрөнгийн бирж дээр 250 сая ам.доллараар зарсан мэдээлэл байдаг. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж буй ч өнөөдрийг хүртэл шалгалтын явц болон үнэн зөвийн тухай мэдээлэл хийгээгүй бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулж, ордын талбайн хил заагийг Засгийн газраас тогтоох асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд даалгасан. Уг ордыг төрийн мэдэлд шилжүүлснээр “Ирээдүйн өв сан” болон “Үндэсний баялгийн сан”-д орлогыг төвлөрүүлэх бол дараагийн төрийн мэдэлд шилжүүлсэн орд нь Төмөртэйн овооны цайрын орд байлаа. Уг ордыг Засгийн газраас үгсэн хуйвалдах замаар тусгай зөвшөөрлийг нь авч, ногдол ашиг хэлбэрээр их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан гэж үзэн буруутай этгээдүүдийг хуулийн хүрээнд шалгаж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт андахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгасан.
Оюут зэсийн ордыг ашиглалтад бэлтгэв
Монгол Улсын уул уурхайн салбар сүүлийн 100 хоногийн хугацаанд эрчимт хөдөлгөөн ихтэй байгаад төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр стратегийн нөөцөө нэмэгдүүлж 2025 оны есдүгээр сарын 7-ны өдөр шинээр нээн илрүүлсэн Оюут ордын ашиглалтыг эхлүүлэх бэлтгэлийг эхлүүлж буйгаа зарлав. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн геологич, уурхайчдын хайгуул судалгааны үр дүн бөгөөд Эрдэнэтийн овоо ордоос найман км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс гурван км орчим зайд оршиж байгаа нь хайгуул олборлолтын нэн таатай боломж бөгөөд урьдчилсан байдлаар 1.1 сая тоннын зэсийн нөөцтэй энэ ордыг ашиглалтад оруулснаар “Эрдэнэт” үйлдвэрийн насжилт 55 жилээр нэмэгдэж, Монгол Улсын байгалийн баялгийн үр өгөөж энэ хэрээр батжина гэсэн үг. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатар зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг зарлаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг даалгав. Ийн уул уурхайн салбарт удтал ээрэгдсэн хөрөнгө оруулагчдын түншлэл хаалгаа нээж, хулгай луйврын зарчмаар дамлан зарж, эзэн суусан стратегийн орд газруудаа төр мэдэлдээ авч, “Эрдэнэт” үйлдвэр шинэ үүцээ зарласан нь Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын онцлох үр дүн, үр нөлөө боллоо.
| Уул уурхайн салбарт зөвшилцлийг эхлүүлж, хариуцлагыг баталгаажууллаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |