Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +6…+11 хэм, бусад нутгаар +1…+6 хэм дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 хэм, бусад нутгаар +15...+20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 хэм, бусад хэсгээр +3...+5 хэм, өдөртөө +18...+20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1...-3 хэм хүйтэн, өдөртөө +18...+20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -2...-4 хэм хүйтэн, өдөртөө +16...+18 хэм дулаан байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна |
|
Ховд аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-02-22 21:39:41
Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 17 хоногт 661 км замыг туулжээ
2026-02-22 14:04:27
Гавьяат тамирчин М.Лхагвагэрэлд МЧБХ хүндэтгэл үзүүлэв
2026-02-22 13:24:08
Боксчид сар шинийн үеэр Орос, Казахстаны тэмцээнээс медаль хүртжээ
2026-02-22 13:18:33
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |