Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хошууч Б.Эрдэнэбаярт сэтгэлийн дэм хайрлаж, хандивын аянд нэгдэхийг уриаллаа. Тэрбээр 1987 онд Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн. Дорноговь аймгийн I арван жилийн сургуулийг 2005 онд, БХИС-ийг 2010 онд төгсөж ажлын анхны гараагаа Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас эхэлсэн юм.
Тус ангид салааны захирагчаар 2010-2012, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 2012 оноос хойш одоог хүртэл зэвсгийн албаны инженерээр ажиллаж байна. 2011 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад амжилттай үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч юм.
2017 онд Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зорилго тавин эмчийн үзлэгт хамрагдсан бөгөөд тус үзлэгээр “Цагаан эсийн өөрчлөлттэй” гэж оношлогджээ. Улмаар БНХАУ-ын Бээжин хотын Хэбэй мужийн Яанда эмнэлэгт онош тодруулахаар шинжилгээ өгөхөд СМL буюу Миелоид эсийн гаралтай цагаан эсийн архаг хавдар гэж оношлогдсон байна.
Энэ хугацаанд УНТЭ-ийн цусны эмчийн хяналтад монохими эмчилгээ хийлгэж байсан боловч 2020 оны зургаадугаар сараас биеийн байдал хүндэрч эмчилгээ болон эмэндээ өвчин нь дарагдахаа больж эхэлжээ.2020 оны есдүгээр сард хавдар нь сэдэрч AML буюу цагаан эсийн хурц хавдар руу шилжиж, УНТЭ-ийн цусны тасагт хоёр удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн боловч дахин сэдэрч Монголд эмчлэгдэх боломжгүй, яаралтай чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон байна.
Хэд хэдэн орны эмнэлэгт хүсэлт гаргасны дагуу Турк Улсын МЕМОРИАЛ эмнэлгээс эмчлэх боломжтой̆, эмчилгээний зардалд 300 сая төгрөг шаардлагатай гэсэн хариуг ирүүлжээ.
Мөрдэст нөхөртөө амьдрах итгэл хайрлаж, амьдралын түшиг ханьд нь, алаг бяцхан үрсэд нь сэтгэлийн илчээ түгээхийг хүсье.
Хандивийн данс
Хаан банк 5025477478 Б.Эрдэнэбаяр
Голомт банк 4705113077 Б.Эрдэнэбаяр
Хаан банк 5300674166 USD
Төрийн банк 340601672168 /эхнэр Ц.Саранзаяа/
Холбоо барих утас: 88273755 /Б.Эрдэнэбаяр/
88869100 /Ц.Саранзаяа/
Хошууч Б.Эрдэнэбаярын эмчилгээний зардалд туслах хандивын аян өрнөж байна |
|