• Өнөөдөр 2025-03-19

Шимэгчтэх өвчний өвчлөл 2.6 хувиар буурчээ

2021-02-08,   782

Өнгөрсөн онд шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 89.6 сая мал, амьтан хамрагдахаас 79.8 сая мал хамрагдаж, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө 89 хувийн гүйцэтгэлтэйгээр биелж, өвчлөл 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 
Улсын хэмжээнд 51.1 сая малыг угаалганд хамруулж, гүйцэтгэл 79 хувьтай, туулгалтад 15.8 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 117 хувь, боловсруултад 8.4 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 127 хувьтай, үхрийн арьсны гуурын боловсруултад 4.5 сая үхэр хамрагдаж, гүйцэтгэл 96 хувьтай биелжээ.
 
Улсын хэмжээнд бог мал угаалгын  836 суурин ванн ашиглаж байна. Орон нутагт мал угаалгын суурин болон зөөврийн ванны хэрэгцээг хангаснаар мал шимэгчтэх өвчнөөс эрүүлжиж малын тарга хүч нэмэгдэж, малын гаралтай түүхийн эдийн чанар, гарц нэмэгдэх юм.
 
Мал сүрэгт шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр малын арьс, ширний амьд үеийн гэмтэл 2019 оноос таван хувиар буурсан мэдээ байна.
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Шимэгчтэх өвчний өвчлөл 2.6 хувиар буурчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188