• Өнөөдөр 2025-03-19

Насны хишиг, одонтoй ээжүүдийн мөнгийг маргааш олгоно

2021-02-08,   707

"Эхийн алдар" одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог.
 
Тэгвэл одонтой ээжүүд, "Насны хишиг"-ийн мөнгийг маргааш дансаар олгохоор болсон байна. Иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орох юм.
 
Улсын хэмжээнд одоогоор "Насны хишиг" авдаг 140 мянга орчим ахмад настан, "Алдарт эхийн одон"-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж байгаа аж.

Насны хишиг, одонтoй ээжүүдийн мөнгийг маргааш олгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188