• Өнөөдөр 2025-03-19

Гэр бүлээрээ машинтай гараад сураггүй болжээ

2021-02-08,   1077

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас Мөнххаан сумын чиглэлд яваад сураггүй болсон гэр бүлийг эрэн хайх ажиллагааг өнгөрсөн шөнө 02:20 цагт эхлүүлжээ.
 
Тус аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм нэгдүгээр багийн Зүрхийн хоолой гэдэг газар малчин Ш эхнэр, хоёр хүүхдийн хамт автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлага хоёрдугаар сарын 7-ны  23:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
 
Тухайн гэр бүл 7-ны өдрийн 15:10 цагийн үед Түмэнцогт сумаас Мөнххаан сумын чиглэлд зорчсон байна.
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид дуудлагыг хүлээн аван хоёрдугаар сарын 8-ны 02:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Гэр бүлээрээ машинтай гараад сураггүй болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188