• Өнөөдөр 2025-03-19

Хөвсгөлийн Ханх суманд дахин газар хөдлөв

2021-02-07,   682

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр өглөөний 08:56 цагт, оройн 22:16 цагт  Адуут гэдэг газар 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 
 
Аймгийн Онцгой байдлын газраас авсан мэдээллээр газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэнэ. Хөвсгөл аймагт он гарсаар ойр ойрхон газар хөдлөлт болж буй учраас иргэд болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг тулд өөрсдийн бэлтгэлээ сайтар базааж, газар хөдлөхөд айж, сандралгүйгээр гэрээсээ гарах, цонхноос хол байж, цахилгаан хэрэгслээ унтраахыг албаны хүмүүс сэрэмжлүүлж байна. 

Хөвсгөлийн Ханх суманд дахин газар хөдлөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188