• Өнөөдөр 2025-03-19

СӨХ-дын дунд коронавирусээс урьдчилан сэргийлэх болзолт уралдаан зарлалаа

2021-02-04,   682

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгох зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв”, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд нэг сарын болзолт уралдаан зарлажээ. Уг уралдаан нь нийт 17 шалгуур үзүүлэлттэй бөгөөд нийт дүнг үндэслэн байр эзлүүлэх аж. Эхний 20 байранд  орсон  СӨХ-г  өргөмжлөл, мөнгөн  шагналаар шагнаж урамшуулах юм. 
 
Түүнчлэн  тэдгээр СӨХ-дыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дараах байдлаар дэмжин ажиллах аж. 
Үүнд: 
 
  • Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, фасад,  лифт засварлахад дэмжлэг  үзүүлнэ.  
  • Нийтийн эзэмшлийн  болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох, засварлахад ажилд  нь дэмжлэг  үзүүлнэ. 
  • Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс 11 СӨХ-нд  халуун хэмжигч бэлэглэнэ.  
  • Монголын халдваргүйтгэл,  шавьж мэрэгчидтэй тэмцэх холбооноос есөн  СӨХ-ны хариуцсан байруудад нэг  удаа үнэ төлбөргүй ариутгал халдваргүйжүүлэлт  хийж өгнө.  
 
Болзолт уралдаантай холбоотойгоор СӨХ-дод ариутгал, халдваргүйжүүлэлт  хийх  сургалт,  мэдээлэл  арга зүйн зөвлөгөөг  Захирагчийн  ажлын  албанаас өгч эхэлсэн байна. 
 
 
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 
 

СӨХ-дын дунд коронавирусээс урьдчилан сэргийлэх болзолт уралдаан зарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188