Заримдаа бидний сэтгэлд “Нэг удаа ч болов буцаад хүүхэд болохсон” гэх хүсэл төрдөг.Тэгвэл яг тэр мэдрэмжийг танд өгч чадах 10 киног уншигч танд санал болгож байна.
Up (2009)
Өндөр настай Карл өвөө болон мөрөөдлөөр амьсгалдаг хүү Рассел хоёрын уулзалт хайр, хүлээлт, нөхөрлөлийн тухай шинэ түүхийг өгүүлнэ. Бөмбөлгөнд уяатай байшин тэдний зүрхийг дахин дүүргэж чаддаг. Хүүхэд насны хамгийн том мөрөөдөл бол зүгээр л хаашаа ч хамаагүй нисэх байсныг сануулна.

Toy Story цуврал (1995–2019)
Та хүүхэд байхдаа унтахдаа дэрнийхээ дэргэд тоглоомоо тавьдаг байсан уу? Яагаад гэвэл тэд “амьд” байж магадгүй гэж зүрхээрээ мэдэрдэг байсан биз дээ? Энэ кино яг тэр мэдрэмжийг гаргаж өгнө. Нөхөрлөл, үнэнч байдал, хүлээлт, сайхан төгсгөлийг та энэхүү киноноос үзэх боломжтой.

How to Train Your Dragon (2010)
Викингүүдийн дунд өссөн ч амар тайван сэтгэлтэй Хиккап хүү айдсаа даван туулж лууг номхотгож, найз болдог. Түүгээр зогсохгүй бүх тосгоны амьдралыг өөрчилдөг. Энэ бол хүүхэд байхад өөртөө итгэх итгэл яаж амьдралыг шинэчилдэг тухай бодож байсан уу. Бага насныхаа өөрийгөө та энэхүү киноноос олж харах боломжтой.

Peter Rabbit (2018)
Бяцхан туулай Питер болон түүний гурван дүү Flopsy, Mopsy, Cottontail нар хөдөөний байшинтай нэгэн хүний ногооны талбайд өдөр болгон нууц орж, шуугиан тарьж, бууцай, лууван хулгайлж зугаацдаг. Харин байшингийн шинэ эзэн Mr. McGregor ирэхэд амьтад болон хүний хоорондын зөрчил илүү гүнзгийрч, инээдтэй, заримдаа сэтгэл хөдөлгөм өрнөлтэй адал явдал эхэлнэ. Питер дэггүй, халуун сэтгэлтэй, гэр бүлдээ хайртай туулай. Тэрээр нөхөд, гэр бүлийнхээ төлөө өөрийнхөөрөө тэмцэж, хүнтэй ойлголцох замыг ч хайдаг.

Charlie and the Chocolate Factory (2005)
Ядуу сайхан сэтгэлтэй Чарли хүүгийн гайхамшигтай аялал. Энэ бол ёс суртахууны үнэ цэнийг хүүхдийн гэнэн нүдээр өгүүлсэн Далийн хамгийн алдарт бүтээл. Гайхамшиг итгэх сэтгэлийг хэзээ ч алдаж болохгүйг хүүхэд нас үргэлж сануулдаг билээ.

The Lion King (1994)
Симба гэгч арслангийн бяцхан дотоод дуу хоолой бол бидний бүгдийнх нь өсвөр нас. Аавынхаа үгийг сэтгэлдээ тээж явах, алдаан дээрээсээ суралцах, эрх чөлөө гэдэг нь хариуцлагын үнэ гэдгийг ойлгох нь томчууд ч дахин үзэх ёстой хичээл билээ.

Finding Nemo (2003)
Нэмогийн адал явдал бол ээж, аавын хэн нэгний зүрхэнд хайр сэтгэлээрээ “яаж ч хол байсан, би чамайг олно” гэсэн үгийг сийлдэг кино. Биднийг хүүхэд байхад тэд хэр их хичээж явсныг, бидний төлөө хэр хол аялсан болохыг энэхүү киноноос олж хараарай.

My Neighbor Totoro (1988)
1950-иад оны Японы хөдөө тосгонд ээж нь өвчтэй тул эмнэлэгт хэвтсэн хоёр охин болох арван настай Сацки, дөрвөн настай Мэй нар аавтайгаа хамт шинэ байшин руу нүүж буйгаар кино эхэлнэ. Хуучны нэгэн байшинд тэдний үлгэр мэт ертөнц рүү хөтөлнө. Мэй нэгэн өдөр ойд тоглож яваад Тоторо гэх том, зөөлөн үстэй, шидэт амьтантай таарна. Тоторо ой модны сүнс бөгөөд эгч дүү хоёрт байгаль, төсөөлөл, итгэл үнэмшлийг ойлгуулах шидтэй найз нь болдог. Энэ киноноос та тайвширал, гэгээлэг бүхнийг харах болов уу.

Harry Potter цуврал (2001–2011)
“Харри Поттер”-ийг хүүхэд насанд үзээгүй хүн ховор биз ээ. Гэвч том болоод эргээд үзэхэд, найз нөхөрлөл, хариуцлага, хайр, амь өгсөн үнэнч сэтгэл зэрэг нь урьд өмнө бодож байснаас илүү үнэ цэнтэй.

Matilda (1996)
1996 онд нээлтээ хийсэн, хүүхдийн сэтгэл зүй, оюун ухаан, итгэл найдварын тухай өгүүлдэг. Матида хэмээх гойд ухаантай охины хүчирхийлэл дүүрэн орчноос аврал болсон зүйл бол ном болон эелдэг багш нь. . Киноны гол дүрд бяцхан охин Матильда Уормвуд тоглодог. Охин төрөлхийн гярхай, мэдрэмжтэй, өндөр оюуны чадавхитай боловч түүнийг хайрлах, ойлгох гэр бүлгүй өсдөг. Тэрбээр телекинезийн ховор чадвартайгаа мэдэж, энэхүү чадварыг шударга бус байдлын эсрэг ашиглаж эхэлнэ. Хүүхдийг ойлгодог, дэмждэг энэрэнгүй багшийн тусламжтайгаар Матильда өөрийн дотоод ертөнцийг нээж, хувь хүний хувьд бэхжиж чаддаг. Хүүхэд насанд уншсан үлгэр хэрхэн хүний дотоодыг бэхжүүлдгийг та энэхүү киноноос олж харах боломжтой.
| ТАНИЛЦ: ХҮҮХЭД НАСААР АЯЛУУЛАХ 10 КИНО |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |