• Өнөөдөр 2025-03-19

Баянзүрх дүүргийн "Парк Саят" хотхон болон нийтийн байранд хөл хорио тогтоолоо

2021-02-03,   629

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны "Парк Саят" хотхоны 823 дугаар байрны нэгдүгээр орцонд оршин суудаг нэг гэр бүлийн хоёр хүнээс коронавирус илэрсэн тул хөл хорио тогтоож, хамгаалалтад авчээ. Тухайн гэр бүлийн гишүүний ажлын газрын хүн нь халдвар авсан учир өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд PCR шинжилгээ өгч, гэртээ тусгаарлалтад байсан аж. Гэтэл шинжилгээний хариу нь өнөөдөр ЭЕРЭГ гарчээ.
 
Мөн II хороо V хэсэг 9-244 71 дүгээр дэлгүүрийн доор байрлах нийтийн байрыг өглөө 06:00 цагт хамгаалалтад авсан байна.
 
Тухайн хамгаалалтад авсан байр, орцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар баг гарган ажиллаж байна.
 

Баянзүрх дүүргийн "Парк Саят" хотхон болон нийтийн байранд хөл хорио тогтоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188