Өнөөдөр Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. 2001 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр комиссын анхны гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцод баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэг бүхий үндэсний байгууллага Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хамтран зүтгэсэн Комиссын үе үеийн гишүүд, ажилтан, албан хаагчид, хүний эрхийг хамгаалагч төрийн болон төрийн бус байгууллага, тэдгээрийн ажилтан, албан хаагчид, хүний эрхийн төлөө хүсэл эрмэлзэл бүхий хүн бүхэнд гүн талархал илэрхийлж, Монгол Улсад Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.
| ХЭҮК байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |