Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 163 хүн эх орондоо ирсэн байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-наас хойш Сөүл-Улаанбаатар чиглэлд хийсэн 40 орчим тусгай үүргийн нислэгээр 7000 орчим иргэн эх орондоо иржээ. Улсын онцгой комиссоос баталсан хуваарийн дагуу хоёрдугаар сарын 3, 26-нд Сөүл, 10-нд Токио, 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 850 орчим иргэнээ татаж авах тов гарчээ. Цаашид долоо хоног тутам нэг удаа нислэг хийж, сардаа 800-1000 иргэнээ авчрахаар төлөвлөж байгаа аж.
| БНСУ-аас 163 иргэн эх орондоо иржээ |
|
2026-04-05 16:00:17
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаана эхэллээ
2026-04-05 15:22:36
2026-04-05 15:01:26
2026-04-05 10:32:35
2026-04-05 08:26:40
2026-04-05 08:06:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |