• Өнөөдөр 2025-03-19

Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ноцтой ослоор гурван хүн амиа алдав

2021-01-30,   679

Зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүн амиа алджээ. Мөн есөн хүн бэртсэний хоёр нь хүүхэд байна. Энэ сарын 25-28-нд бүртгэгдсэн зам тээврийн ноцтой ослоос дурдвал, 2021.01.26-нд өдрийн 13.34 цагийн орчимд Өмнөговь аймаг Хонгор сум Мандах баг “Сайжрах гэх газар”-т асфальтан замд Toyota Estima загварын автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын хоёр хүн нас барж, зорчигч гурван хүн гэмтсэн байна. 2021.01.25-нд 03.30 цагийн орчимд Баян-Өлгий аймаг, Толбот сумын нутаг Хар сайр” гэх газар, асфальтан замд Toyota corolla загварын автомашин онхолдож, жолооч К нь нас баржээ. Зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, Явган зорчигч мөргөх хэлбэрээр дөрөв, Онхолдох хэлбэрээр нэг, Мөргөлдөх хэлбэрээр нэг, Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол тус тус бүртгэгдсэн байна. Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд зам тээврийн ослын шинжтэй 598 дуудлага бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчдын хяналт, шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 160 зөрчил илрүүлжээ. Үүний 85 нь нийслэлд, 75 орон нутагт бүртгэгджээ. Зөрчил гаргасан жолооч нарыг саатуулж, хариуцлага тооцсон байна.
Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ноцтой ослоор гурван хүн амиа алдав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188