• Өнөөдөр 2025-03-19

Дэлхийн банкны Монгол Улстай байгуулах түншлэлийн стратегийн хэлэлцүүлэг боллоо

2021-01-29,   625

Өнөөдөр /2021 оны нэгдүгээр сарын 28/ Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлүүдийн талаар олон талын оролцогчоос санал авч, эдгээр саналыг Дэлхийн банкнаас боловсруулж буй Түншлэлийн стратегийн хүрээний эцсийн төсөлд тусгах гурав дахь шатны хэлэлцүүлэг цахимаар боллоо. 
 
Тус хэлэлцүүлэгт Дэлхийн банк, Сангийн яам, ХЗДХЯ, БОАЖЯ, ЭМЯ, БХБЯ зэрэг холбогдох яамны удирдах албан тушаалтнууд болон ХХААХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар оролцож, Түншлэлийн шинэ стратегийн хүрээнд тусгах саналуудыг сонссон юм.  
 
 Цаашид хэрэгжүүлэх шинэ Түншлэлийн стратегийн гол чиглэлд
  1. Эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдлыг дэмжих; 
  2. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай ажлын байр бий болгох, 
  3. Хүмүүн капиталыг өргөжүүлэх ба амьдралын чанарыг сайжруулах гэж заасан байна.

Дэлхийн банкны Монгол Улстай байгуулах түншлэлийн стратегийн хэлэлцүүлэг боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188