• Өнөөдөр 2025-03-19

Б.Болдыг "Рио Тинто"-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилжээ

2021-01-28,   537

"Рио Тинто" компани удирдлагын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирлаар өчигдөр Б.Болдыг томилжээ.

Б.Болд нь "Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийн тоонд багтаж байсан төдийгүй 2016 оноос хойш тус компанийн Эрчим хүч, эрдсийн группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
 
"Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Би "Рио Тинто"-г Засгийн газрууд болон бусад оролцогч талын итгэмжлэгдсэн түншээр дахин байгуулахыг хүсэж байна. Цар тахлын зарим сорилтыг эс тооцвол компанийн аюулгүй ажиллагаа болон үйл ажиллагааны гүйцэтгэл өндөр байна. “Рио Тинто”-г илүү тэсвэртэй, илүү хүчирхэг гүйцэтгэлтэй, илүү сайн ажил олгогч болгохын тулд бидний хийж чадах ахиц дэвшил олон байна” хэмээн хэлсэн байна. 
 
“Рио Тинто” компанийн удирдлагын шинэ баг 
 
  • Гүйцэтгэх захирал: Якоб Стаусхолм
  • Зэсийн группийн гүйцэтгэх захирал: Б.Болд 
  • Санхүү хариуцсан захирлыг түр орлон гүйцэтгэгч: Петр Каннингэм
  • Австралийг хариуцсан гүйцэтгэх захирал: Келли Паркер
  • Үйл ажиллагаа хариуцсан захирал: Арнауд Суарат
  • Төмрийн хүдрийн гүйцэтгэх захирал Саймон Тротт
  • Хөнгөн цагааны группийн гүйцэтгэх захирал Иван Велла

 


Б.Болдыг "Рио Тинто"-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188