• Өнөөдөр 2025-03-19

МҮОНРТ-ийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулахаар болжээ

2021-01-27,   1007

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг үндэслэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшихийг хүссэн Монгол Улсын иргэн нэр дэвшүүлэх тухай хүсэлтээ 2021 оны хоёрдугаар сарын 3-ны  18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах Ажлын хэсэгт ирүүлнэ.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Монгол Улсын иргэн;
2. Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;
3. Сүүлийн хоёр жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
4. Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;
5. Ял шийтгэлгүй.
Бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:
1. МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчийн анкетыг бөглөж ирүүлнэ. (www.mnb.mn сайтаас татаж авна уу)
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Магистр, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
4. Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;
5. Энэ жагсаалтын 1-д заасан анкетад дурдсан мэдээллийг нотлох бусад баримт бичгийн хуулбар;
6. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичгийн хуулбар.
Хүсэлт гаргагч нь доор дурдсан агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөрөө битүүмжилсэн байдлаар хүсэлтдээ хавсарган ирүүлнэ.
Үүнд:
- МҮОНРТ-ийг хөгжүүлэх бодлого;
- Нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах санал;
- Менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох төлөвлөгөө.
Хүсэлтийг хүлээн авах хаяг:
Монгол Улс. Баянгол дүүрэг XI хороо. Улаанбаатар хот 16061.
МҮОНРТ-ийн төв байр, Утас: +976-11-364719, +976-11-311821
Холбогдох мэдээллийг www.mnb.mn болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны +976-11-364719, +976-11-311821 дугаараас авна уу!

МҮОНРТ-ийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188