• Өнөөдөр 2025-03-19

Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт газардана

2021-01-27,   638

Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан. Улмаар PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул тус автобусын зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэн авчирч байна.
 
Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах юм.
 
“Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн энэхүү нислэгээр нийт 43 иргэн ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ болон тусгаарлах байранд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
 
 

Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт газардана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188