• Өнөөдөр 2025-02-06

Ховдоос 41 иргэнийг Улаанбаатар хот руу онгоцоор тээвэрлэнэ

2021-01-27,   699

 Ховд аймгийн онцгой комисоос мэдээлэл хийж байна.
Тус аймгийн онцгой комиссоос "Энэ сарын 25-нд Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврээр зорчиж байсан  хоёр иргэнээс сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, PСR шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээллээ. Тус автобусанд 41 зорчигч явсан бөгөөд Дарви сумын дотуур байранд эдгээр иргэнийг тусгаарласан байна. Тухайн иргэн нь нийслэлээс гарахдаа нэгдүгээр сарын 23-нд PCR шинжилгээ өгсөн бөгөөд 24-нд хариу нь сөрөг гарсан байна. Тухайн автобусаар ирсэн 41 иргэнийг өглөөний 08:00 цагт тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу явуулахаар болсон. Халдвартай хоёр иргэнийг ХӨСҮТ-д эмчилж, бусад иргэдийг тусгаарлалтын байранд тусгаарлана. Иргэдийн замын зардлыг улсаас гаргана" гэлээ. 

Ховдоос 41 иргэнийг Улаанбаатар хот руу онгоцоор тээвэрлэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188