Прокуророос иргэн Р.И-г Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуурсан үедээ дугуйтай зорчигчийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн. Шүүх иргэн Р.И-д холбогдох хэргийг 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд иргэн Р.И-г согтуурсан үедээ Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын “Содон Car Wash” авто угаалгын газрын урд замаар зорчиж явсан дугуйтай зорчигч иргэн Э.Г-г мөргөж зам тээврийн осол гарган уг ослын улмаас иргэн Э.Г-д амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтэл учирч амь нас хохирсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд Р.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно. /Уг зүйл анги нь 1-5 жил зорчих эрх хязгаарлах, 2-8 жилийн хорих ялаас сонгон оногдуулах ялтай/
Мөн уг хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 118,800,000.00 төгрөгийг шүүгдэгч Р.И-с гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ч-д олгохоор шийдвэрлэв. Шүүх нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо 2023 оны байдлаар, /УБ хот/ эрэгтэй хүний хүн амын дундаж наслалтын тоон үзүүлэлт 67.46-с иргэн Э.Г-н насыг хасаж, гарсан дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж тооцож гаргасан болно.
Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг
| Сэтгүүлч Э.Ганхуягийг дайрч, хөнөөсөн этгээдийг дөрвөн жил хорьж, ар гэрийнхэнд нь 118 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |