• Өнөөдөр 2026-09-29

ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ

     ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Уул уурхайн 09 дүгээр анги, “Онцгой” тусгай хувцас хэрэгслийн туршилт, үйлдвэрлэлийн төв-121 дүгээр анги болон Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан, холбогдох үүрэг чиглэл өгчээ.

     Уул уурхайн 09 дүгээр анги алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах чиглэлээр далд уурхайн сургалтын байгууламжийг ашиглалтад оруулж, нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан байна.

     Мөн “Онцгой” тусгай хувцас хэрэгслийн туршилт, үйлдвэрлэлийн төв-121 дүгээр анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 141 дүгээр зарлигаар шинэчлэн батлагдсан өвлийн хувцасны үйлдвэрлэлийн явц, чанар, стандартын хэрэгжилт болон ангийн хүчин чадлыг өргөтгөх ажлын талаар мэдээлэл өгсөн байна.

       Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчин, гадаад хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, алба хаагчдын ёс зүй, бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгч, арга зүйн зөвлөгөө өгчээ.

 


ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188