• Өнөөдөр 2026-09-29

Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ

    Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөрөө аймгийнхаа хамгийн алслагдсан сумдыг авто замаар холбож буйгаараа анхны аймаг юм. Даланзадгад-Гурвантэс чиглэлийн авто замын бүтээн байгуулалт нь “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй голлох бүтээн байгуулалтын нэг.  Даланзадгад-Гурвантэс чиглэлийн авто зам 220 км үргэлжилсэн, харин энэ онд 15 км зам тавихаар төлөвлөсөн боловч сонгон шалгаруулалттай холбоотой маргааны улмаас тухайн ажил хойшилжээ.

   Гэвч Гурвантэс сум талаас угтуулан хэрэгжүүлж буй замын ажилд нэмэлтээр 10 км замын бүтээн байгуулалт энэ онд хийгдэж, нийт 25 км замыг үргэлжлүүлэн бүтээн байгуулсан байна.  Шинээр баригдсан 10 км замыг 2026 оны арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөж байна. Өмнөговь аймаг алслагдсан сумдыг авто замаар холбох нь ард иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахаас гадна баруун бүсийн эдийн засаг, аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөгжлийн гол бодлогыг баримталж байгаа ажээ.

 


Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188