• Өнөөдөр 2026-09-29

Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо нэмэгдэж, сургалтын орчны ачаалал өсөж байгаатай холбоотойгоор 320 хүүхдийн шинэ сургуулийн барилгыг аймгийн төсвийн хөрөнгөөр барьж эхлүүлсэн байна.Тус бүтээн байгуулалт нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор хүүхдүүдийн суралцах орчин нөхцөл сайжирч, сургуулийн хүрэлцээ, хүртээмж нэмэгдэнэ.

    Сургуулийн барилгыг орчин үеийн шаардлагад нийцсэн, хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Гурвантэс сумын хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчинг бий болгож буй хамгийн зөв хөрөнгө оруулалт болж байна.  Хүн ам ихтэй алслагдсан сумдын нэг Гурвантэс суманд ийнхүү хүүхэд бүрийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Ажлын явцтай аймгийн Засаг дарга газар дээр нь танилцаж, холбогдох асуудлыг шийдвэрлэн, барилгыг хугацаанд нь дуусгах шаардлагатайг сумын удирдлагуудад үүрэг болгов.


 

 


Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188