• Өнөөдөр 2026-09-29

"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов

    Канад, Монголын Мерит төслөөс "Үр дүнд суурилсан удирдлага" сэдвээр гурван өдрийн эрчимжүүлсэн сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Уг сургалтад төвийн бүсийн Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нийт 26 төрийн албан хаагч 18 эмэгтэй, найман эрэгтэй хамрагдав.

   Орон нутгийн бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ болон тайлагналыг хариуцдаг албан хаагчдад зориулсан уг сургалтаар үр дүнд суурилсан удирдлагын үндсэн ойлголтыг өгч, бодит дасгал ажилд суурилсан практик аргачлал эзэмшүүллээ.

   Сургалтын үеэр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал оролцогчидтой уулзаж, үр дүнд чиглэсэн засаглалын талаар санал бодлоо солилцлоо. Мерит төсөл Монгол Улсын "Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр"-ийг боловсруулах үйл явцад үр дүнд суурилсан арга зүйн дэмжлэг үзүүлж буй юм.

 


"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188