• Өнөөдөр 2026-09-29

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж байна. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг суурь өвчтэй нийт 293,619 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн вакцины хамралт 67.22 хувьтай үргэлжилж, зорилтот бүлгийн 179,546 иргэн вакцинд хамрагдаад байна.

Энэ жилийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакциныг хэрэглэж байна. Тус вакцин нь томуугийн А хүрээний хоёр, В хүрээний хоёр төрлийн вирус болон томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Улирлын томуугийн идэвхжил ихэвчлэн аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг ч энэ жил эрт эхэлж болзошгүйг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Ялангуяа зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн вакцины хамралт харьцангуй бага байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ вакцинд хамруулж, томуугаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188