• Өнөөдөр 2026-09-29

Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов

     Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн чуулга барилдаан болов. Энэ удаагийн барилдааны 10 насны ангилалд 20 байгууллагын 302 тамирчин уран мэхийг уралдуулж, ур чадвараа сорин өрсөлдлөө.

    Тус чуулга барилдаан нь өсвөр үеийн тамирчдын үндэсний бөхөөр хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, тэдний бие бялдар, тэсвэр хатуужил, ур чадварыг хөгжүүлэх, үндэсний өв уламжлал, бөхийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

9 насны ангилалд:

- 1-р байрт- А.Эрмүүнхүсэл /Эрдэнэсант сум/

- 2-р байрт Г.Батболд /Лүн сум/

- 3-р байрт- О.Очиргарьд/ Угтаалцайдам сум/

10 насны ангилалд:

- 1-р байрт- Б.Батмөнх /Батсүмбэр сум/

- 2-р байрт Д.Баяр-Эрдэнэ /2-р сургууль/

- 3-р байрт- Б.Мөнхбат / Лүн сум/

11 насны ангилалд:

- 1-р байрт- Т.Дэлгэрсайхан /Алтанбулаг сум/

- 2-р байрт Э.Дамдиндорж /Жаргалант сум/

- 3-р байрт- Ж.Мөнх-Оргил / 2-р сургууль /

12 насны ангилалд:

- 1-р байрт- Д.Энх-Ирээдүй /Лүн сум/

- 2-р байрт Б.Шандас /3-р сургууль/

- 3-р байрт- Э.Хангарьд / Баянхангай сум/

13 насны ангилалд:

- 1-р байрт- Б.Бат-Эрдэнэ /Баянжаргалан сум/

- 2-р байрт С.Түвшинбаяр /2-р сургууль/

- 3-р байрт- Э.Энхтөгөлдөр / Заамар сум/

14 насны ангилалд:

- 1-р байрт- Б.Анар /Батсүмбэр сум/

- 2-р байрт А.Тэнгэр /Баяндэлгэр сум/

- 3-р байрт- Т.Жавхланттөр / Угтаалцайдам сум/

15 насны ангилалд:

- 1-р байрт- Э.Хүслэн /Эрдэнэсант сум/

- 2-р байрт Б.Манлаай /Батсүмбэр сум/

- 3-р байрт- Д.Мөнхтулга /Батсүмбэр сум/

16 насны ангилалд:

- 1-р байрт- Т.Нямбаяр /Эрдэнэсант сум/

- 2-р байрт Б.Сүхбат /Баяндэлгэр сум/

- 3-р байрт- Д.Алтанзул /3-р сургууль/

17 насны ангилалд:

- 1-р байрт- Э.Төгөлдөр /Батсүмбэр сум/

- 2-р байрт Ц.Хүслэн /Жаргалант сум/

- 3-р байрт- М.Жавхлантамир /Батсүмбэр сум/

18 насны ангилалд:

- 1-р байрт- Л.Сүхтулга /Батсүмбэр сум/

- 2-р байрт Ц.Буянтогтох / Батсүмбэр сум/

- 3-р байрт- Б.Балжинням /Угтаалцайдам сум/

Багийн дүнгээр:

- 1-р байрт- Ц.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Батсүмбэр сум

- 2-р байрт- Х.Цолмон дасгалжуулагчтай 3-р сургууль

- 3-р байрт- С.Баттөр дасгалжуулагчтай 2-р сургууль.

 


Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188