Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Гантулга найз бүсгүйгээ зодож буй дүрс бичлэг цахим орчинд тарсан. Үйл явдлын дараа түүнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд удалгүй найз бүсгүй Н.Урин цахим сүлжээндээ тайлбар бичиж, хамтдаа дүрс бичлэгээр тухайн үед юу болсон талаар тайлбар хийсэн.
Тэгвэл найз бүсгүйдээ хүч хэрэглэсэн гэх Сексцагаанбогд буюу Бадралын Гантулга гэж хэн бэ. Тэрбээр 29 настай, философич, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. "Шинэ монгол" технологийн коллежийн философийн цагийн багш, “Ub comedy” комеди клубийн комедиан байсан. Мөн компани, залуусын уулзалтад уригдаж лектор хийдэг тэрбээр сонгуулийн өмнө “Монголдоо” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан.
Сексцагаанбогд нэрийнхээ талаар “Монгол ахуй соёлыг агуулсан Сэгс цагаан богд найраглалтай дөхмөөр нэрээ ингэж нэрлэсэн нь содон, хүмүүс цээжлэхэд амархан” гэж байжээ. 2020 онд “Labish” нэртэйгээр анхны дуугаа гаргаж байжээ. Тэрбээр найз охин Н.Уринтайгаа хамтран “bnusnu” влогийг хийж байсан.
Түүний анхны ажил нь сонгуулийн сурталчилгаа тараах болон хөлсний бичээч буюу троллын ажил байсан талаар нэгэн ярилцлагадаа дурддаг.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Б.Гантулга буюу Сексцагаанбогд гэж хэн бэ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |