• Өнөөдөр 2025-03-18

Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэний нэр өнөөдрийн онгоцны бүртгэлд байгаагүй

2021-01-15,   702

 Тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирэх байсан залуу нас барсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тодруулга өглөө. 
 
-БНСУ-аас өнөөдрийн онгоцоор ирсэн 26 настай залуу нас барсан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу? 
 
-Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх ажлыг хийдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад байдаггүй. Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээллийн хувьд хэлэхэд, БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн Монгол улсын иргэн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд 2021 оны нэгдүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн. Элчин сайдын яамны зүгээс уг иргэний ар гэртэй холбоотой ажиллаж байгаа.
 
-Тухайн нас барсан иргэн нь өнөөдөр 19.00 цагт Улаанбаатарт газардах тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан байсан юм уу?
 
-БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19.00 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье.
 
-Тухайн иргэн нь БНСУ-аас Монголруу буцах хүсэлтээ гаргасан байсан уу. Гаргаад жил болж байгаа иргэн мөн үү?
 
-БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байгаа болно. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан байсан.
 
 
 
 

Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэний нэр өнөөдрийн онгоцны бүртгэлд байгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188