Засгийн газрын 2020 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын хүрээнд Соёл урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг гуравдугаар сарын 17-нд зарласан.
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийн төслийн материалыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 08.30 цагаас дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд цахим системд хүлээн авсан байна. Соёл, урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төсөлд нийт 375 төслийн материал бүртгэгдсэн байна.
Соёл урлагийг дэмжих сангаас энэ онд санхүүжүүлэх төсөлд нийт 375 төслийн материал бүртгүүлжээ |
|