• Өнөөдөр 2025-08-05

Г.ГЭРЭЛТУЯА: Т.Бадамжунайг мөнгө угаах, хахууль өгөх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа

2023-04-19,   958

                  Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өглөө. Энэ үеэр Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа мэдээлэл өглөө. Энэ үеэр сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.

-СЭТГҮҮЛЧ: С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бэ?
 
-Г.ГЭРЭЛТУЯА: ЦЕГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ хэргийг хүчингүй болгох санал прокурорт таван удаа ирсэн. Прокурор хянаж үзээд цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй учир энэ шийдвэр гаргасан. Дээд шатны прокурор заавал шалгах учиртай. Яг одоогоор энэ ажил эхний шийдвэр гарсан.
 
-СЭТГҮҮЛЧ: С.Батдөлийн хэргийн тухайд?
 
-Г.ГЭРЭЛТУЯА: 7.3 тэрбум төгрөг илэрсэн. Шалгалтын явцад авлага албан тушаалын асуудалд байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул АТГ хамтран шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа. Л.Чинбатад холбогдох хэргийг мөрдөн шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Оролцогч талууд гомдол гаргавал ахин шалгах боломжтой. Т.Бадамжунайгийн хэрэг одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Эрүүгийн тухай хуулийн 22.1, 22.2 мөнгө угаах, хахууль өгөх зэрэг хэргүүдэд яллагдагчаар татаж шалгаж байгаад прокурор хяналтаа тавиад ажиллаж байна Нүүрсний гэх хэрэгт УИХ-ын долоон гишүүн яллагдагчаар татагдсан явж байгаа. Одоогоор шүүхэд шилжүүлсэн асуудал байхгүй.

Г.ГЭРЭЛТУЯА: Т.Бадамжунайг мөнгө угаах, хахууль өгөх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-19 13:56:09
    Зочин: Бүгд гэм зэмгүй хүиүүс юм байна л даа. Бүгд хэлмэгдсэн гэж ойлголоо. Одоо тэгээд ард түмэн л худлаа гүжирдсэн болж таарлаа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188