Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэ технологи, инновацыг нутагшуулах, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын сайн туршлага, шинэлэг санааг хуваалцах “UB healthecare week 2022” цогц арга хэмжээг арваннэгдүгээр сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгууллаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор шийдэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд технологи, инновацыг нэвтрүүлэх, цахим шилжилтийг өргөжүүлэх зорилгоор өдөрлөг, үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Мөн шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үр дүнтэй, хүртээмжтэй шийдлийг санал болгож буй аж ахуйн нэгж, компаниудын үзэсгэлэнг зохион байгуулж, иргэдэд энэ талаар мэдээлэл өгч байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Улаанбаатар хотын цахим шилжилтийн үр дүн, тэр тусмаа эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байгаа шийдлүүд иргэн бүрд нөлөөлж, тусламж үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, үр дүнтэй болгох ёстой. Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ил тод, цахим болгосноор хүнд суртал, авлига үгүй болно” гэж арга хэмжээг нээхдээ онцолсон юм.
Өдөрлөгийн үеэр нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-уудыг шалгаруулан, өргөмжлөл гардууллаа. Хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулахад идэвх зүтгэл, санаачилга гарган, нийгэм, хамт олны төлөө ажиллаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн, архи, тамхигүй орчин бүрдүүлсэн зэрэг 68 үзүүлэлтийг хангасан 15 байгууллага, иргэнийг тодруулан урамшуулсан юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Эрүүл залуу үеийг төлөвшүүлэх, эрүүл байх зан үйлийг өөртөө төлөвшүүлж, бусдад үлгэрлэж буй байгууллага, хүмүүст талархаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулна. Энэ бүхэнд идэвхтэй оролцохыг иргэд та бүхэндээ уриалж байна” гэв. Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг авчрах цөөнгүй ажлыг шат дараатайгаар Улаанбаатарт хийж гүйцэтгэхээр төлөвлөж, заримыг нь эхлүүлээд байна. Тухайлбал, коронавирусийн халдварын үед телемедициний технологийг ашиглан зайнаас үзлэг, оношилгоо, эмчилгээний хяналт хийж эхэлсэн бол түргэн тусламжийн дуудлагын машины байршлыг GPS технологийг ашиглан иргэний гар утсанд мэдээлэл дамжуулах систем бий болгохоор ажиллаж байгаа юм.
Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн цахим системээр цаг захиалга, жирэмсний хяналтыг хийх, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимд шилжүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна. “UB healthecare week 2022” хүрээнд эрүүл мэндийн салбарын чиг хандлага, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, түүний шийдлийг эрэлхийлсэн "Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт, эдийн засаг” эрдэм шинжилгээний хурал, “Улаанбаатар хотын хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” онол практикийн бага хурал зэрэг арга хэмжээг хоёр арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдөр зохион байгуулсан юм.
| Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор шийдэх өдөрлөг, үзэсгэлэн боллоо |
|
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |